Өнөөдөр 126 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулна

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хурлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн 126 нэр дэвшигчийг гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав.
Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг УИХ болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, сонгогдсон нэр дэвшигчдэд Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгон нийтэд мэдээлэхээр тогтлоо.