Малчдын малыг 40 мянгаар авч байгаад сайд нь бахархах нь эмгэнэл мөн үү?

“Хэнтий аймгийн Галшар сумын малчин Ч. Сарантуяа: Нэг хонийг 40.000 төгрөгөөр бодож зээлээр аваад явлаа.
Малчдаас мал худалдан авах биржийн хүмүүс манай багт ирж малаа ачууллаа.Өмнөх ачилтад нэг хонийг 65 000 төгрөгөөр тооцож сарын дараа төлбөрийг хийхээр гэрээ байгуулсан гэж байсан.Харин өнөөдөр “Таван уул”хавийн малчдын 340 гаруй хонийг 40 000 төгрөгөөр бодож зээлээр аваад явлаа.Хэдийгээр байгалийн давагдашгүй хүнд нөхцөлд орсон хэдэн малчдад зүгээр үхүүлээд хаяснаас дээр мэт боловч, үнэ хямд байна гээд буцаагаад туугаад явах боломжгүй гэдгийг айхтар сайн мэдэж байгаа болохоор үүнээс дээш үнэ байхгүй ээ тохирохгүй бол авахгүй ээ л гэдэг юм байна. Ингээд л хэдэн малаа өгөөд туучихлаа даа малчид маань.” Гэжээ. Үүнээс үзвэл малчдын малыг 40 мянган төгрөгөөр худалдан авсан нь үнэн болж таарчээ.