Нийгэм самуун, садар, хүчирхийлэл, хулгай, айдас,зэрлэгшилд автжээ

Хуулийн хүч суларч, ёс суртахууны хэм хэмжээг булшлагдахад хүмүүсийн сэтгэхүй ч дагаад зэрлэгшин харанхуй руу тэмүүлэх.
Зохиолч С.Оюун : Манай нийгэмд миний ажигласнаар хоёр зэрлэгшил байна. Мөнгөтэй зэрлэгшил, мөнгөгүй зэрлэгшил. Мөнгөтэй зэрлэгшил нь дээрэлхүү зан, мөнгөнд улангасах, өөрөөс бусдыг үл тоох хандлага за тэгээд нууц захиалга ч байж мэднэ, илэрдэг.
Мөнгөгүй зэрлэгшил нь архидалт, ахуйн хүчирхийлэл, үзэн ядалтаар илэрч байна. хөгжил, зэрлэгшил хоёр дунд өнөөгийн бид амьдарч байна. Энэ юунаас болов гэвэл соёлын боловсролгүйтэй л холбоотой. Аль ч цаг үед нийгмийн дунд хэсэг гэж тулах цэг байна. Баян ч биш, хоосон ч биш гэхдээ л зөв хүмүүс. Тэд үгүйдээ ном уншдаг. Гэжээ. Үүнээс гадна нийгэмд санаатай санамсаргүйгээр элдэв бусын балмад явдал өдөөгчийн албаар турхирах үзэгдэл ч гаарсаар. Цахим ертөнцийн нөлөөлөл, цар хүрээ нэмэгдэхийн хэрээр уламжлалт үнэт зүйлсийн бараа улам бүдгэрч хөнгөмсөг хөөсөрсөн хоосон уянгын халил гэмээр үзэгдлүүд түр зууртаа үнэ цэнтэй юм шиг үзэгдэхэд даган намирах сэтгэл хөдлөлийн эрчим улс орны аюулгүй байдлыг хааш нь эргүүлж мэдэхээр эрсдэл дагуулсаар.