Улиастайн автотээврийн төвийн дэргэд 100 машины зогсоол барина

Завхан аймгийн төв Улиастай суманд олон улсын жишигт нийцсэн 5000 мкв 100 автомашины зогсоол барихаар шийдвэрлэсэн.
Энэ сард зогсоолын ажлыг шуурхай эхлүүлж иргэд зорчигчид аюулгүй тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх гэж байна.
Ингэснээр хот хоорондын болон сум хоорондын ачаа, зорчигч тээвэр, тээвэр логистикийн нэгэн чухал төв болон хөгжинө гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1