Сурагч Б.Хангай нь IELTS-д хамгийн дээд оноо авчээ

Сурагч Б.Хангай нь IELTS буюу олон улсын Англи хэлний стандарт шалгалтад 2023 онд хамгийн өндөр оноо болох 9 оноо авсан бөгөөд энэ нь Монгол Улсын хамгийн залуу насандаа хамгийн дээд оноо авсан үзүүлэлт болсон юм. Түүнд өнөөдөр /2024.04.10/ Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир талархал гардуулж, амжилт хүслээ.

Тэрээр SAT буюу Америкийн стандарт Математик, Англи хэлний шалгалтад 2023 оны 8 дугаар сарын 27-нд оролцож, 1600-гаас 1510 оноо авсан нь энэ онд шалгалт өгсөн дэлхийн нийт оролцогчдын топ 1%-д багтсан байна.

Америкийн топ сургууль болох Yale University-д болсон World Scholar’s Cup Tournament of Champions тэмцээнд 2022 оны 11 дүгээр сарын 17-нд оролцож, нийт 50+ орноос ирсэн 1600+ оролцогчдоос Зохион Бичлэгийн тэмцээнд 4 дүгээр байр эзэлж, Топ-10 оролцогчийн цом хүртсэн.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улсын загвар хуралд 2023 оны 11 дүгээр сарын 26-нд  оролцож, Эдийн засаг, Нийгмийн хорооны шилдэг төлөөлөгчөөр шалгарсан, мөн нийт хурлын Шилдэг төлөөлөгчөөр тодорчээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Back to top button