Өнөөдөр говь, талын нутгаар салхи, шороон шуургатай

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр говь, талын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны 05-р сарын 14-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хархираа, Түргэний уулс, Увс нуурын хотгороор бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +9…+14 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +24…+29 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООРБагавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +13…+15 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Back to top button