Улсын дугаар олгох журамд өөрчлөлт ороогүй

Автомашин шинээр худалдан авч байгаа иргэдэд Улаанбаатар хотын дугаар олгохгүй. Худалдан авах хүсэлт 300 мянган төгрөгөөс эхлэхээр байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Энэ талаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ “Авто тээврийн улсын дугаар олгох журамд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Улсын хилээр орж ирэх импортын машины бүртгэл хэвийн үргэлжилж байгаа. Иргэд burtgel.trans.mn хаягаар орж дугаараа сонгон дугаарын бүртгэлээ хийлгэж болно” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1