12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг таван цаг хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Шүүхээс Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноолоо.
Прокуророос Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1