Монголоос Манчестер хот руу дугуйгаар 14 мянган км аялж, дэмждэг багийнхаа тоглолтыг үзэх мөрөөдлөө биелүүлжээ

Б.Очирваань жилийн өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарчээ.
Тэрбээр Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй ч уулзаж чадсан байна.
Түүний гайхамшигт аяллын бичлэгийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулж, олон хүнд хүрээд байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
1
+1
2
+1
+1
+1
+1