“Малчдад туслах” нэрээр сонгуулийн сурталчилгаа хийх нь хэр ёс зүйтэй вэ?

Гэтэл эрх баригчид хөдөөгүүр зудад нохой таргалах гэгчийн үлгэрийг биелүүлэх гэсэн мэт том том машин хөлөглөж, дээл малгай өмсөж сүрийг үзүүлэн, хүмүүнлэг түшээ царайлж явцгаана.
Үнэндээ төр бодлогоор дэмжээд аль арван нэгдүгээр сараас хойш зудын эрсдэл үүсчхээд мэргэжлийн байгууллагууд анхааруулаад байхад арга хэмжээ аваагүй мөртлөө цагийн байдал эрс хүндрэхээр л цас зудын хямралаас малчдыг авардаг баатрууд болоод бөөн бөөнөөрөө бичлэг, зурагт, радио болцгоон хөөрцөглөх нь сонгууль ойртож, сортоотой бүхний бодол санааг эргүүлэх арга сүвэгчлэх нь тэр ажээ.
Улсын хэмжээнд 240 мянган малчин өрх байдгаас өнөөгийн байдлаар 80 мянга орчим нь зудад нэрвэгджээ. Энэ бол хувь малчны хариуцлага гэхээсээ илүү байгалийн давагдашгүй хүчин зүйл. Болзошгүй нөхцөл байдал, зүйрлэшгүй аюул эрсдэлийн түвшинг бууруулах нь төрийн засгийн жам ёсны үүрэг хариуцлага. Үүрэг хариуцлагаа популизмтай хольж хутгах нь Монголын улс төрчдийн ёс зүйн түвшнийг ийнхүү илтгэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1