Ч.Чимэдсүрэнд төрийн албаны хууль хамаагүй юу?

Он солигдох мөчид Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал “сонгуульд дэвших нэрээр” ажлаа өгч, өөрийнхөө оронд “нэг эзний хоёр зарц” гэдэг шиг Ч.Хүрэлбаатарынхаа цэрэг Ч.Чимэдсүрэнг томилчихоод явсан. Ч.Чимэдсүрэнгийн намтараас харахад, тэрбээр 1998-2018 онд Монголын мэргэшсэн нягтлан бодох институтийн багш, хичээлийн эрхлэгч, дэд болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад шууд “крандуулж” Сангийн яамны газрын Хөгжийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдсон. Төрийн албаны тухай хуулиар, яамны газрын дарга буюу эрхэлсэн түшмэлийн албан тушаалд томилогдохын тулд төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс 4-өөс багагүй жилд нь тасгийн даргын түвшний албан тушаал хашсан байх хуультай. Өөрөөр хэлбэл, төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй Ч.Чимэдсүрэн Төрийн албаны хуулийг уландаа гишгиж шууд “том дарга” болсон байх нь. Харин Татварын ерөнхий газрын дарга буюу тэргүүн түшмэлийн албан тушаалд томилогдох шалгуур нь яамны газрын даргынхаас ч өндөр, бүүр 12 жил төрд алба хаасан, үүнээс эрхэлсэн түшмэлийн албанд 6-аас доошгүй жил ажилласан байхаар хуульчилсан байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 5Ш ажиллагаа зарлаж төрийн албанд хууль бусаар томилогдсон хүмүүсийг хална, солино гэдгээ зарласан. Харамсалтай нь Ч.Чимэдсүрэн мэтэд хоёр нүүртэй, даабл стандарттай 5Ш ажиллагаа нь хүрсэнгүй. Төр хэзээ төмөр нүүрээ харуулж, Төрийн албан дахь хуулийг үл тоодог том толгойтнууддаа хариуцлага тооцох вэ?

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Back to top button