“Хэт их баяжсан 9000 мянган хүний хөрөнгийг шалгаж хууль бусыг нь хураая”

“НҮБ-ын судалгаагаар 3 сая гаруй Монголчуудын нийт бүтээж байгаа баялгийн 90 гаруйг нь ердөө 9000 хүн хүртэж байна. Энэ баялгийн эзэд нь хэн бэ. Дандаа шударгаар бизнес хийж, шударгаар хөдөлмөрлөж, хууль ёсоор хөрөнгөжсөн хүмүүс үү? Үгүй.Эдгээр 9000 хүний дотор сүүлийн 30 жил Монгол төрд байсан,нүүрсний их хулгайг хийсэн,албан тушаалаа ашигласан,олон санг тоносон,тендер цавчсан төрийн их хулгайчууд байгаа. 10 жил авлигал асуудлыг судалж байгаа хуульч хүний хувьд нэг л гаргалгаа олсон нь “Хууль бус хөрөнгийг хураах тухай” хуулийн төсөл боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд төрийн өндөр албан тушаал хашсан 3000 хүний өөрийнх нь болоод хамаарал бүхий этгээдүүдийнх нь хууль ёсны байдлыг шалгая.Үнэрээр шударгаар мөнгө олсон бол татвараа төлсөн байх ёстой.

Харин тайлбарлашгүй их хөрөнгө байгаа бол түүнийгээ хураалга.” Гэж хуульч О.Алтангэрэл цахим хуудсандаа нийтэлжээ. Сүүлийн 30 жилд ийм шударга хууль эрх зүйн үндэстэй уриалгыг хэн дэвшүүлэв? Авлигачдын хууль бус хөрөнгийн зарцуулалтаа үүдэн улс орны байдал, хөгжил дэвшилд ухралт болдог.

Хөрөнгийнхөө хууль ёсны байдлыг шалгуулах гүй, цааргалах, аргалах, бултах боломжийг ч хязгаарлах бололтой. Ингэснээр бурангуй бүхний бодит тушаа чөдөр авлигал, албан тушаалын гэмт хэрэг түүний үндэс суурь төрд нүүрлэсэн ичгүүргүй хулгайн бүлэглэлийн хэт дураараа авирладаг эцэс болох нь дамжиггүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Back to top button