Эрдэнэс Тавантолгой компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг иргэдэд гуравдугаар сарын 25-наас олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1,072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд 285,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн тухай мэдээлж байв.
ЗГХЭГ-аас мэдээлснээр ногдол ашгийн татварын дараах дүн буюу 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгох юм байна.
2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1