Анна Каренинагийн дүрд О.Хонгорзул сонгогджээ

Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдэд хүргэхээр болжээ.
Энэ удаагийн тоглолтоос эхлэн Аннагийн дүр шинэчлэгдэж байгаа юм.
Өмнө нь Аннагийн дүрийг бүтээж байсан УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа “Монгол” театрыг байгуулан өрх тусгаарласан билээ.
Тэгвэл шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглох жүжгийн Анна Каренинаг залуу жүжигчин О.Хонгорзул амилуулахаар болжээ.
Харин Алексей Вронскийн дүрд Т.Сэргэлэн хэвээр байх юм.
Тасалбарыг маргаашаас эхлэн цахимаар худалдах аж. “Анна Каренина”-г 2020 онд анх удаа Монголын тайзнаа амилуулсан бөгөөд УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулсан юм
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1