Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 58 гомдол, мэдээллийг шалгалаа

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 58 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлжээ.

Түүнчлэн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 354 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 190 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 164 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 47 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан хэмээн АТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Back to top button