Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замын хучилтын ажил ирэх долоо хоногт дуусна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавих Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто замын хучилтын ажлын явцтай БОАЖ-ын сайд танилцсан байна.
Уг ажил ирэх долоо хоногт дуусах бөгөөд жуулчдад хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулалт ажиллах талаар тус яамны сайд үүрэг өгчээ.
Мөн Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн дагуу байрлах гэр буудал, жуулчны баазууд орц, гарцаа чөлөөлөх, түүнчлэн зорчих хөдөлгөөний эрчмийг зохих төвшинд барьж замын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж хамтран ажиллахыг уриалсан аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1