Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа.
Тендерийн урилгын дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1708914096703 холбоосоор нэвтэрч танилцана уу.
Амгалангаас-Толгойт өртөө хүртэл 17.6 км, депо доторх зайг оруулбал 18.3 км метроны зам барина. Офицеруудын ордноос 10-р хороолол хүртэлх 6.6 км зам нь газар доогуур явна.
Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1