Тэтгэврийн сан дарьтай торхноос ялгаагүй болжээ

УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд салбарын эрхзүйн орчны шинэчлэл, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа.
2024-2028 онд ажилгүйдэл, ядуурлын түвшинг 2 дахин бууруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8-10 мянган ам.долларт хүргэх, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах бодлогын томоохон зорилт дэвшүүлсэн.
Өнөөдрийн байдлаар манай улсад 983.485 гэр бүл байна. 5 гэр бүл тутмын 1 нь орон сууцны асуудалтай, 3 гэр бүл тутмын 1 нь санхүүгийн асуудалтайн улмаас жил дунджаар 4000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулж байгаа харамсалтай мэдээ бий.
Гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхээр гэр бүлд чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн сэтгэлзүйчтэй болох боломжийг бүрдүүлсэн.
ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлүүдээ түлхүү хамруулна.
Харин тэтгэврийн сан ДАРЬТАЙ ТОРХ-ноос ялгаагүй байна. Нөхөн даатгалын тухай хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох, тэтгэвэр тогтоох дараалласан 7 жилийг 5 жил, жил өсгөн тооцох зэрэг популист шийдвэрийн хор хохирлоос болж тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсжээ.
2025 оноос ЭХИЙН АЛДАР 2-р зэргийн одонд 200 мянга, 1-р зэргийн одонд 400 мянган төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлсэн.
Ахмад настнуудын асаргааны хувилбарт үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг нэвтрүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс хамгаална.
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлж, хөдөлмөр, хөдөлгөөн засал, хэл засал, асран хамгаалагчдад нь зөвлөгөө өгөх зэрэг ДЭМЖИХ ТӨВҮҮД-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж байна.