ГБХНХЯ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр ОУ-ын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Европын холбооны SOCIEUX+ төслийн дэмжлэгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг шинэчлэн найруулах замаар хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох нь” зөвлөх үйлчилгээг олон улсын зөвлөхүүдтэй хамтран хэрэгжүүлж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул олон улсын зөвлөхүүдтэй уулзаж, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнгийн талаар санал солилцлоо.
Олон улсын зөвлөхүүд Монгол Улсад 2 удаагийн томилолтын ажлын хүрээнд дараах зөвлөх үйлчилгээг үзүүлж, хамтран ажиллалаа. Үүнд:
– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон улсын сайн туршлагуудад тулгуурлан санал зөвлөмж өглөө.
– “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг бодлого, үйл ажиллагаа”, “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээн дэх кейс менежментийн аргачлал”, “Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих бодлогын хэрэгжилтийн үнэлгээ” зэрэг олон сэдвийн хүрээнд ГБХНХЯ-ны болон харьяа байгууллагын албан хаагчдад мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зөвлөх үйлчилгээний эцсийн тайлан 2025 оны 11 дүгээр сард гарна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Холбоотой мэдээ

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Back to top button